ЯПОНЫ КОМПАНИУД ХУВИЙН ДУГААРГҮЙ ГАДААД ИРГЭНИЙГ АЖИЛД АВБАЛ ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭДЭГ БОЛЖЭЭ

Манай улсын иргэд гадаадын олон оронд сурч, ажиллаж, хөдөлмөрлөдөг. Тэр дундаа Азийн орнууд болох Япон, Солонгос, Хятад зэрэг эдийн засгийн үсрэнгүй хөгжилтэй орнуудад ажиллаж буй монгол иргэд их. Ингэхдээ тухайн улсын хэдэн сарын хугацаатай буюу аялалын виз даруулчихаад цаашаа хугацаагүй ажил хийх бодолтой хүмүүс цөөнгүй.Тэгвэл Японы Засгийн газраас бүх гадаад иргэдэд хувийн дугаар өгч байгаа гэнэ. Энэ хувийн дугаартай хүмүүс л ажил хийх боломжтой аж. Японы компаниуд хувийн дугааргүй гадаад иргэнийг ажилд авах юм бол хуулийн хариуцлага хүлээдэг болжээ. Тийм болохоор японд ирээд харлаж ажил хийх боломжгүй болсон гэсэн үг. Үүнийг мэдсээр байж виз гаргана гэж хүмүүсээс их хэмжээний мөнгө аван хохироож байгаа тохиолдол их гарах болсон. Аялалын визээр очиж буй хүмүүсд хувийн дугаар өгдөггүй болохоор өмнөх шигээ харлаж ажиллах боломжгүй